ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 21-нд нийт 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 2-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн 2 тусгай үүргийн онгоцоор 383 хүний сорьцод давтан шинжилгээ, 7 сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 15 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 60 хүн хөнгөн 14 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ,
Өчигдөр Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 хүн ирсэн. Мөн Австрали Улаанбаатарын онгоцоор 00:54 цагт 48 хүн ирсэн. Тэдний сорьцыг цуглуулж шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэв.