Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ УИХ-д өргөн мэдүүлж улмаар өнөөдөр өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталсан.
У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм, нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм. Мөн Засгийн гззрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч 23 агентлагтай байна.
Засгийн газрын бүтцийг дараах байдлаар тусгажээ.

- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам