• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

МЭДЭГДЭЛ: Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд нэгджээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-06-30 14:23:00
  • 1361
ӨЧИГДӨР /2020.06.29/  Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 13 банкнаас 30 жилийн түүхтэй арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк болон 21 жилийн түүхтэй системийн нөлөө бүхий банк болох Улаанбаатар хотын банкууд нэгдэж буйгаа албан ёсоор мэдээллээ.

Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

Улсынхаа нийслэлээр овоглосон Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгардаг бахархам түүхтэй банк төдийгүй, Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг юм.

Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна.

Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна.

Мөн тус нэгдлээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, цаашид хэрэгжүүлэх бизнесийн үйл ажиллагаа, харилцагчдадаа хүргэх үнэ цэнэ, зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭЧЛЭГДСЭН ХАЯГ БАЙРШЛЫН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ


  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    28

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР