Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс фэйсбүүк орчинд пишинг хортой холбоос буюу линк ашиглан иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг авч их хэмжээний мэдээллийн бааз үүсгэсэн, бусдад худалдан борлуулахаар бэлтгэж байсан этгээдүүдийг илрүүлэн, хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах, нэвтрэлт хийж мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах хууль бус үйл ажиллагаа сүүлийн үед идэвхтэй байгаа тул иргэн та үл таних этгээдээс илгээсэн сэжиг бүхий холбоос буюу линк руу орохгүй байх, фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг бичиж оруулахгүй байхыг анхааруулж байна!!
Та яг одоо нууц үгээ шинэчилэхийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна!!