YTN-ийн өнөөдрийн мэдээгээр гарсан маш таатай нэгэн мэдээг та нартайгаа хуваалцахаар шийдлээ.
БНСУ-ын вирус судалгааны баг корона19-ийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна.
БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусийг саармагжуулагч 2 ширхэг эсрэг биет, MERS вирусийг саармагжуулагч 1 ширхэг эсрэг биетийг Корона19-ийн өргөст уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.
Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторх өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.
Өргөст уураг гэдэг нь корона19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ өргөст уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.
Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусийн эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусийн RNA-г тогтоосон гэнэ.
Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусийг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот