Австралид өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс эхлэн уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн тоомжиргүй байдлаас үүдэн ойн түймэр дэгдэж, өдгөө гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Түймрийн улмаас 25 хүний амь үрэгдэж, 2500 гаруй байшин барилга шатаж сүйджээ. Мөн устаж үгүй болсон ан амьтдын тоо нэг тэрбум хүрсэн гэх шинэ тооцоог Сиднейн их сургуулийн эрдэмтэн танилцуулсан байна. Гал сөнөөгчид, сайн дурынхан, нийгэмлэгүүд хамтран Ирландын газар нутагтай дүйхүйц талбайд гарсан түймэртэй тэмцсээр. Үүний сацуу дэлхийн улс орнууд, ард иргэд, алдартай эрхмүүд тусламжийн гараа сунгасаар байна.
Австралийн түймрийг сансраас хиймэл дагуулын зурагт буулгахад улаан өнгө туяаран, эрс ялгаран харагджээ. Сансраас авсан зургуудыг хүргэе.
"Himawari-8" хиймэл дагуулын зураг- Дэлхийн баруун хэсэг
Түймрийн утаа сансраас ингэж харагдаж байна
Ган гачиг нэмэгдэхийн хэрээр түймэр улам тархжээ
Түймрийн утаа Европын нутаг дэвсгэрийн хагастай тэнцэхүйц хэмжээг хамрав
Түймрийн утаа Чили, Аргентиний нутагт хүрчээ
Шинэ Өмнөд Уэльс мужид нэгдүгээр сарын 6-ны байдлаар 136 цэгийн 69-т нь түймэр дэгдэж байна
Ойролцоогоор Австралийн 59,500 мянган км квадрат газар нутаг түймэрт шатжээ
Шинэ жилийн баярын орой сансраас авсан зураг- 2019.12.31
"Himawari-8" хиймэл дагуулын зураг- 2020.01.02
Австралийн зүүн хэсэгт дэгдсэн түймрийг харуулсан зураг- 2019.11.07
2019.07 болон 2020.01 сард дарсан зургууд долоон сарын хугацаанд ингэж өөрчлөгджээ
Эх сурвалж: Boredpanda