2019 оны 12 дугаар сарын 9-нөөс 12 дугаар сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.
Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст, сүүлчээр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ/
Хур тунадас: 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11, 12-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 15-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
Салхи: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-14 градус хүйтэн байна.
Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.