УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 11-13 градус дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.