- Аргын тооллын 8 сарын 13. Мягмар (Ангараг) гараг
- Билгийн тооллын шинийн 13, хар морь өдөр, элдэв тэнгэртэн одтой, мод суудалтай, 1 цагаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
- Өдрийн нар 20:09 цагт шингэнэ.
- Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
- Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч хулгана, бич, тахиа, морь, могой цээрлэвэл зохилтой.
- Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
- Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
- Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй
Өрнө дорнын зурхай зурлагын бүх мэдээллийг нэг дороос 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.
Бид танд 24 цагийн турш мэдээлнэ.