08 сарын 08 аавуудын баярын өдөр. Монгол улс 2005 оны 8 сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон. Дэлхийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг аавуудын баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэхүү тэмдэглэлт өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
“Аавуудын баярын өдөр"-ийн хүрээнд:
“Аавуудын баярын өдөр"-ийн хүрээнд:
- Юби комеди клуб Стэнд Ап клуб- Аавуудын өдөрт зориулсан аавуудын комеди арга хэмжээ зохион байгуулагдана.
- 10.00 цагт Налайх дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд “Аавуудын бэсрэг наадам” болно
- 11.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын төвд "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" болно.
- 12.00 цагт Багануур дүүргийн Иргэний танхимд “Аавууд, хүүхдүүдийн тэмцээн” болно.
- 13.00 цагт Багахангай дүүргийн Иргэний танхимд “Гэр бүлийн харилцаа” хэлэлцүүлэг болно.
Монголын нийт аавууддаа баярын мэнд хүргэе!
Цаг үеийн бүх төрлийн мэдээллээ 19001950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
Хайсан бүхнээ асуу. Бид 24 цагийн турш танд мэдээлнэ.
Хайсан бүхнээ асуу. Бид 24 цагийн турш танд мэдээлнэ.