Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн хойд хагаст хүйтний эрч бага зэрэг суларна. Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, 18-наас нийт нутгаар хүйтний эрч суларна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна
Энэ сарын 22-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -12…-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон орон нутгийн цаг агаарын мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.



