Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна.
2025 оны 10-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
2025 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
- 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 2-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31, 11-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.



