Та байр түрээслэх, худалдан авах гэж байгаа бол тухайн байр харьяалагдах СӨХ-д хандаж жинхэнэ эзнийг нь заавал шалгаарай. Мөн урьдчилгаа төлбөр шилжүүлэхийн өмнө ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн лавлагааг авах эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хичээлийн шинэ жил дөхөж орон сууц худалдан авах, түрээслэх эрэлтийг дагаж энэ төрлийн залилан ихсэж байгаа бөгөөд залилан мэхлэгчдийн ашигладаг нийтлэг арга нь:
- Таалагдахгүй бол өөр байр хай.
- Энэ байрыг олон хүн сонирхож байгаа.
- Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй.
- Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна гэх мэт түлхүүр үгээр хатгаж, иргэдийг шавдуулж урьдчилгаа авдаг байна.