• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Ази тивд дэлхийн дунджаас 2 дахин хурдан дулаарч байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-08-08 10:47:27
  • 101

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна.

Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа  бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.

Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болов. Мөн энэ оны  зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас илүү халжээ. Хэт халууны улмаас тус улсад одоогоор 56 хүн нас барсан бөгөөд төмөр замын эд анги хазайн гажиж, осол гарах  эрсдэл үүссэн тул галт тэрэгний зарим чиглэлийг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан байна. 

Өмнөд Солонгост ч энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас давж халав. Вьетнамын нийслэл Ханой ч наймдугаар сарын эхээр агаарын хэм 40°C давсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 

Үүний зэрэгцээ Азийн цөөнгүй оронд үер болж байна. Тухайлбал, Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орж, олон хүн амиа алджээ. Өнгөрсөн сард Бээжинд болсон үерийн ахмадын асрамжийн газарт л гэхэд 31 хүн нас барсан юм. Үерийн улмаас гол, нуурын усны түвшин ихсэж, шумуулаар дамжин халддаг чикагүнья вирусийн  халдвар ч эрс нэмэгдээд буй. 

Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэт аадар бороо орж, шар усны үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ. Зэргэлдээ Пакистанд ч аадар бороо, үерийн улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 300 орчим хүн, тэр дундаа 100 гаруй хүүхэд амь эрсэдсэн юм.  

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдгээр гамшгийн улмаас хүний амь эрсдэхээс гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Улаанбаатар хот болон орон нутгийн цаг агаарын мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай. 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    25

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР