Өмнөговь аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Элсэн манхан”-ы баяраа энэ жил наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ.
“Элсний баяр 2025” нь Сэврэй сумын нутагт орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд болох юм.
Элсэн манхны дунд гурван өдрийн турш үргэлжлэх баяр нь дотоод, гадаадын амрагчдад зориулсан спортын тэмцээн, соёл урлагийн тоглолт болон аялал жуулчлалыг хослуулсан өргөн цар хүрээтэй хөтөлбөр гаргажээ.
Эх сурвалж: Gogo.mn
Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.