Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг ирэх сарын 31-нд Увс аймагт анх удаа орон нутгийн үзэгчдэд зориулан бүрэн хэмжээний амьд тоглолтоо хийхээр болжээ.
Энэхүү тоглолт нь Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулж аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын борлуулалт EVENTX.MN-д борлуулагдаж байна. Энгийн тасалбар ирэх сарын 5-ныг хүртэл 100 мянган төгрөг, түүнээс хойш 200 мянган төгрөг. Харин FANZONE тасалбар 300 мянга, VIP суудал 1 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.
Аймаг, сумдуудын тэгш ойн баяр, арга хэмжээний баталгаат мэдээллийг 1900-1950 лавлах түгээж байна.