• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Өнөөдрөөс мөрдөгдөх хууль: BET тоглож болохгүй, VPN ашиглах ч хориотой

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-07-01 10:28:24
  • 136

Засгийн газраас төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өргөн барьсан. 

УИХ-аар энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр эцэслэн баталсан энэ хууль өнөөдрөөс буюу 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 

Хуулийн гол заалтууд:

 Зөвшөөрлийн тухай хууль (1.5.20):

  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Зөрчлийн тухай хууль:

  • 10.1.6: Сурталчилсан, уриалсан иргэнийг 5000 нэгж, хуулийн этгээдийг 50,000 нэгж төгрөгөөр торгоно.
  • 10.1.7: Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгж төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хууль:

  • 20.18: Цахим бооцоот тоглоом зохион байгуулсан этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сар – 3 жил хүртэл хорих ял онооно.
  • 20.19: Төлбөр тооцооны данс, цахим мөнгө, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг удаа дараа ашиглуулсан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлалт, эсвэл хорих шийтгэл оноохоор тусгасан.

Ийнхүү цахим мөрийтэй тоглоом нь Монголд хуулиар бүрэн хориглогдсон гэмт хэрэг болсныг нийтэд анхааруулж байна. Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэрийн үйлдэл хориотой. Зөрчил гаргасан этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна. VPN ашиглан тоглосон ч хуулийн хариуцлага хүлээхийг сануулъя. 

Эх сурвалж: Gogo.mn

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    10

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР