Улаанбаатар хотод авто замын засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн 4-р сард эхэлсэн.Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 4 байршилд замын хөдөлгөөнийг хаажээ.
1. Энхтайвны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг 6-р сарын 12-ны 22:00 цагт нээнэ.
2. Шарга морьтын уулзвараас Гүнтийн давааны 2 километр замыг 6-р сарын 15-ны 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ.
3. Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх авто замыг 6-р сарын 16-ны 06:00 цагт засварын ажил дуусна.
4. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Лавай захын уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх авто замыг 6-р сарын 13-ны 06:00 цаг хүртэл засварлана.
Харин Баруун 4 замын уулзвараас баруун тийш Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн.

Зам хаах эсэх мөн замын түгжрэлийн баталгаат мэдээллийг 1900-1950 лавлах түгээж, Та бүхэнд тусалж байна.