Португалын шигшээ баг Германыг буулган авч, Европын хөлбөмбөгийн холбооны UEFA Nations League-ийн финалд шалгарлаа.
Германы Мюнхен хотын “Allianz Arena” цэнгэлдэх хүрээлэнд болсон UEFA Nations League-ийн хагас шигшээ тоглолтод Португалийн шигшээ баг Германыг 2:1-ийн харьцаатайгаар ялж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
Тоглолтын эхэнд Германы хагас хамгаалагч Флориан Виртц гайхалтай гоол оруулснаар Герман тэргүүллийг авсан юм. Гэвч 2-р үед Португал тоглолтын санаачилгыг аван эргэн ирж чадлаа. Довтлогч Франсиско Консейсао тэнцээний гоолыг оруулсны дараа 40 настай ахлагч Кристиан Роналдо шийдвэрлэх гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.
Энэ нь Роналдогийн хувьд олон улсын түвшинд оруулсан 137 дахь гоол юм. Тэрбээр ахмад тоглогчийн хувиар багтаа дахин түүхэн ялалтыг авчирсан мөч болов. Роналдо UEFA Nations League-ийн 2019 онд болсон тэмцээнд түрүүлж байсан шигшээ багийн бүрэлдэхүүнд ч байсан бөгөөд 2025 оны финалд дахин багтаа түрүүлэх боломжтой боллоо.
Эх сурвалж: Gogo.mn
Монгол улс болон дэлхийд зохион байгуулагдаж байгаа спортын тэмцээн уралдааны зохион байгуулагдах хуваарь, хожлын баталгаат мэдээллийг 1900-1950 лавлах 24 цагийн турш мэдээлж байна.