Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.
Энэ жил зуны тэргүүн сарын шинийн 15-н 6-р сарын 11-ний лхагва гарагт тохиож байна. Иймд бүх нийтээр амрах юм.
Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхцан тохиодог бөгөөд уг өдрийг "Бурхан багшийн их дүйчэн" өдөр хэмээдэг.
Дүйчэн өдөр аль болох олон буян үйлдэж, өөрийнхөө сэтгэлийг анзаарч, ууртай холбоотой бүхий л төрлийн сэтгэл хөдлөл төрвөл даруйд зогсоож, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийг эрхэмлэх хэрэгтэй.
Уурыг төрүүлэхгүйг хичээж бусдыг хүндэлье, бусдыг энэрэн нигүүлсье, бусдад амар амгаланг өгцгөөе. Энэ жилийн бурхан багшийн дүйчэн өдрийн уриа нь "Амар амгаланг хамтдаа түгээе".
Эх сурвалж: Gogo.mn
Бүх нийтийн амралтын өдрөөр зах худалдааны төвүүд болон албан байгууллагуудын ажиллах цагийн хуваарийн мэдээллийг 1900-1950 лавлах Танд өгнө.