• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-04-03 09:09:05
  • 316

1072 хувьцааны ногдол ашиг болох 93500 төгрөгийг энэ сард иргэдэд олгохоор болжээ. Тодруулбал, засгийн газрын өчигдрийн /2025.04.02/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдэд хуваарилах ногдол ашгийн талаарх мэдээллийг сонссон байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүний дүнд 1072 хувьцаа эзэмшигчдэд хоёр удаа ногдол ашиг хуваарилсан. 1072 хувьцаатай иргэн бүрд энэ сард татварын дараах дүнгээр 93500 төгрөг тараахаар байна. Цаашид тус компанийн үйл ажиллагаа сайжирч, бүтээмж өсвөл ногдол ашгийн хэмжээ бүр илүү нэмэгдэнэ" гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.

Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа латин үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.

Мөн үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх бболомжтой юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. Өнгөрсөн удаагийн ногдол ашгийн олголт 97.5 хувьтай байжээ.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР