• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ АМЖИЛТТАЙ ЭДГЭЭЖЭЭ.

  • Цаг үеийн мэдээ
  • 2024-06-03 14:40:39
  • 1277

Чихрийн шижин өвчтэй сая сая хүмүүст дуулгах таатай мэдээг "Cell Discovery" сэтгүүл нийтэллээ. Хятадын эрдэмтэд эсийн эмчилгээг ашиглан чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтойг олж тогтоон, 59 настай хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй эрэгтэйг амжилттай эмчилж чаджээ. Тус өвчтөн 25 жилийн турш хоёрдугаар зэргийн буюу олдмол чихрийн шижин өвчинтэй тэмцэж, өдөр бүр инсулин тарилга хийлгэдэг байсан.

Эрдэмтэд түүний нойр булчирхайгаас олдсон инсулин үүсгэдэг үүдэл эсүүдийг авч, лабораторид ижил төстэй хуулбарыг бүтээж, өөрчилсөн. Өвчтөн эрэгтэйн нойр булчирхай цусан дахь глюкозын хэмжээг хянах чадваргүй байсан тул өдөр бүр инсулин тариулдаг байжээ. Тиймээс, модификаци өөрчлөлтөд оруулсан үүдэл эсийг 2021 оны долдугаар сард буцаан биед нь суулгаснаар 11 долоо хоногийн дараа нэмэлт инсулин хэрэглэх шаардлагагүй болж эдгэсэн байна. Жилийн дараа сахарын эм уухаа больжээ. Лабораторид өөрчилсөн үүдэл эсүүд нь глюкозын хэмжээг хянах чадвартай болсноор сүүлийн гурван жил сахарын эм уугаагүй байна.

Хэдийгээр энэхүү үйл явдал нь зөвхөн нэг өвчтөний жишээ боловч чихрийн шижин өвчнийг эсийн түвшинд эмчлэх боломжтойг олж тогтоосон томоохон нээлт болсон гэж эрдэмтэд үзэж байна. Бритиш Колумбын их сургуулийн судлаач, профессор Тимоти Киффер энэхүү нээлтийг "салбарт гарсан чухал дэвшил" гэж тодорхойлжээ. Харин одоо, эсийн түвшинд эмчлэх аргыг олон нийтэд нээлттэй болгохын тулд үр дүнтэй, аюулгүй байдлыг нь баталгаажуулах томоохон туршилт, судалгаа явуулах шаардлагатай юм. Энэхүү нээлт нь ирээдүйд чихрийн шижин өвчин олон сая хүмүүсийн зовнил болохгүйг баталсан гэж олон улсын эрдэм шинжилгээний багынхан үзэж, сайшааж байна.

Олон улсын Чихрийн шижингийн холбоо (IDF) гаргасан судалгаанд 2021 он гэхэд 20-79 насны 537 сая хүн чихрийн шижин өвчтэй болсон байна. Энэ тоо 2030 он гэхэд 643 саяд хүрч, 2045 он гэхэд 783 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2045 он гэхэд дэлхийн хэмжээнд насанд хүрсэн 8 хүн тутмын 1 нь чихрийн шижин өвчтэй болох төлөвтэй гэсэн үг юм.

Эх сурвалж:NEWS.MN

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР