• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Канад улс анх удаа түр оршин суугчдынхаа тоог бууруулж, цагаачлалыг хязгаарлахаар боллоо.

  • Цаг үеийн мэдээ
  • 2024-03-26 17:59:26
  • 953

Канад улсын эрх баригчид тус улсад түр оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулж, түр оршин суух зорилгоор ирэх гадаадын цагаачдын тоог хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ.

Сүүлийн жилүүдэд Канадад түр хугацааны визээр ирэх гадаад оюутнууд болон гадаадын ажиллах хүчний тоо эрс нэмэгдсэн нь ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газрын эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлоготой холбоотой байв.

Гэхдээ энэ нь нөгөө талаар байр, орон сууцны хомсдолыг нэмэгдүүлж, нийгмийн үйлчилгээний ачааллыг өсгөсөн тул засгийн газар цагаачлалын бодлогоо эргэж харах улс төрийн дарамт шахалтад орсон юм.

Тухайлбал Канадын зарим мужуудын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүн амынхаа өсөлтийг дийлэхгүй болсон байна.

Өчигдөр Канадын цагаачлалын сайд Марк Миллер ирэх гурван жилийн хугацаанд түр оршин суугчийн тоог нийт хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байх төлөвлөгөөг зарлажээ.

2023 онд энэ харьцаа 6.5 хувь байсан юм. Өөрөөр хэлбэл 2023 онд Канадад түр оршин сууж байсан 2.5 сая гадаадын иргэний тоог энэ оноос эхлэн 20 хувиар бууруулахаар болжээ.

Засгийн газрын түвшинд гаргасан энэ шийдвэрийг тавдугаар сард орон нутгийн удирдагчидтай зөвшилцсөний дараа эцэслэн батлахыг Миллер мэдэгдсэн байна.

“Бид манай улсад нэвтрэх түр оршин суугчдын тоог тогтвортой түвшинд барих хэрэгтэй болж байна. Ирэх намраас эхлэн бид цагаачлалын төлөвлөгөөгөө өргөжүүлж, түр болон байнгын оршин суух зорилгоор ирж буй цагаачдыг аль алийг нь хамруулах болно” гэж Оттава хотод болсон хэвлэлийн хурлын үеэр сайд хэлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трюдогийн засгийн газар 2026 оноос хойш байнга оршин суух цагаачдын тоог нэмэгдүүлэхээ зогсоох шийдвэрийг зарласан юм.

Энэ оны нэгдүгээр сард гадаадаас авах оюутны тоог ирэх хоёр жилийн хугацаанд хязгаарлаж, зарим төгсөгчдөд ажил эрхлэх зөвшөөрөл олгохоо зогсоох шийдвэрийг бас зарлажээ.

Эх сурвалж: IKON.MN

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР