• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хүүхдийн баяраар энхрий бяцхан үрсээ хаана баярлуулмаар байна ?

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-05-30 00:00:00
  • 3190
    Энэ хорвоогийн гэрэл гэгээ болсон бяцхан хөөрхөн хүүхэд багачуудынхаа хүслийг биелүүлж, аз жаргалтай, дурсамж дүүрэн мөчийг хамт өнгөрүүлэх баяруудын нэг бол 06 сарын 01. Та хүүхдийн баяраар хаана очиж хүүхдээ баярлуулахаа төлөвлөсөн үү? Амжаагүй л яваа бол танд нийслэлд хүүхдийн баярын арга хэмжээ хаана болох талаар товч мэдээлэл хүргэж байна.
 
  ​"Кэй поп ковер" концерт



     Дрийм хай Монголиа компанийн зохион байгуулж буй "Кэй поп ковер" концерт болно. K pop cover. Тоглолтонд +17 цувралын жүжигчин Цогтоо, Жижгээ, Дуучин Гантогоо, Honeymoon, МӨнхбаатар, Билгүүн, Аймар продакшн, Жүжигчин Намуун, амьд хөгжмийн хамтлаг оролцоно

Хаана: Юби палас
Хэзээ:  06 сарын 02-нд 13.00 цагаас Тасалбар:  20.000 төгрөг, тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэнэ,
 
"Монгол хүү" хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 


 
    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан "Монгол хүү "хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа болно.Үүнд тайзны бүрэн арга хэмжээ, үндэсний сурын тэмцээн, хүүхдийн бөхийн барилдаан, үзэсгэлэн худалдаа болон морь унуулах үйлчилгээ явагдана.
Хаана: Хүй 7 худагт
Хэзээ:  06 сарын 01-нд
 
"Нэг Хогийг Нэг Амттанаар Солъё"


 
    НАЙЗ НЬ НАЙЗЫГАА ДЭМЖЬЕ ТББ "Нэг Хогийг Нэг Амттанаар Солъё" аяныг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. /хогийг амттанаар сольё/ Зорилго:
1. Хүүхэд багачуудад хотын соёлыг олгож хогоо хогийн саванд хийдэг хүмүүжлийг суртачлан таниулах
2. Сайн дурын оролцогч залуучуудад нийгмийн хариуцлагыг таниулан, найз нөхдийн хүрээгээ тэлэхэд нь дэмжих болно.
3. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин суртачлах
4. ТҮК-ий ажилчидад туслах


Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ:  06 сарын 01-нд
 
  Хүүхдийн баярын парад
 

 
Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхдийн баярын парад болно. 2019 оны Хүүхдийн баярыг Улсын хүүхэлдэйн театр зохион байгуулна.

Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 06 сарын 01-нд
 
“Аз жаргалыг хамтдаа түгээе- 4” сайн үйлсийн аян



    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан “Аз жаргалыг хамтдаа түгээе- 4” сайн үйлсийн аяныг зохион байгуулах гэж байна. Уг аяны зорилго нь нийгмийн зорилтот бүлгийн хүүхэд багачуудруу чиглэсэн бөгөөд  үлгэрийн баатруудын хамт бяцхан дүү нараа баярлуулан  бэлэг тараах юм. Энэхүү аянд маань хүн бүр нэгдэх боломжтой  бөгөөд та бидэнтэй хамт 6 сарын 1-нд хотын захаар амьдардаг, гудамжинд гуйлга гуйдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг, жижигхээн биендээ баймгүй их тэвчээр хатуужлыг гаргадаг бяцхан үрсэд аз жаргал бэлэглээрэй

Хэзээ:  06 сарын 01-нд 06 сарын 01-нд 07.00 цагаас
 
“Бэлэгтэй аялал”


 
    "Эрхэм үүд тур" ХХК-с Аглаг бүтээлийн сүмийн өдрийн аялал зохион байгуулна. Уг аялалд хүүхдийн баярын аялал хүүхэд болгон БЭЛЭГТЭЙ хүүхэдтэйгээ салхинд гарч нэг өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Хаана: Уб- Аглаг бүтээлийн сүм гэсэн маршрутаар аялана.
Хэзээ:  06 сарын 01-нд
"Чихрээс үнэтэй дурсамж" арга хэмжээ
 


    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан "Чихрээс үнэтэй дурсамж" арга хэмжээг зохион байгуулагдана. Тус арга хэмжээ олон нийтэд нээлттэй явагддаг бөгөөд тухайн бүсийн хүүхдүүдийг баярлуулах, Ид шидийн орны цэцэрлэгийн хүүхдүүдийн тайлан тоглолт, гэр бүлээрээ хамтдаа нэгэн өдрийг  дурсамжтай өнгөрүүлэх бүхий л орон зайг бид бүрдүүлэх болно.

Хаана: Ид шидийн орон хүүхэд хамгаалах хөгжлийн төв, Лантуун дохио ТББ харьяа, Лантуу хүү 
Хэзээ:  06 сарын 01-нд 
 
ТОБОТ БА КОНСҮНИ


 
    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан ТОБОТ БА КОНСҮНИ консуни найзуудын баярт зориулсан хамгийн том арга хэмжээ 6 дахь жилдээ Макс молл Max mall худалдааны төвийн гадаа болон дотор талбайд арга хэмжээ зохион байгууллагдана.
- Хүүхэлдэйн жүжиг
- ТОБОТ болон КОНСУНИ найзуудын тоглолт
Циркийн үзүүлбэрүүд
- Бургер хэн хурдан идэх вэ? Тэмцээн
- Худалдан авалт бүр сугалаанд оролцох эрх
- Косплэй шоу - К-Поп бүжгийн тэмцээн
- Хөгжөөнт тоглоом
- Хүүхдийн тоглоомийн талбай
- Хүүхдийн брэндийн хямдралтай хувцаснууд зэрэг арга хэмжээнүүд болно.

Хэзээ: 06 сарын 01
Хаана: Макс молл худалдааны төв
 
Оросын хүүхэлдэйн киноны бэсрэг наадам
 

 
    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Оросын хүүхэлдэйн киноны бэсрэг наадам болно.Тус наадамд долоо хүртэлх насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчтайгаа зочилж, хүүхэлдэйн кино үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Хэзээ: 06 сарын 01
Хаана: РЦНК Оросын соёл шинжлэх ухаан мэдээллийн төв
 
Номин орсон нэртэй 0-12 настай хүүхэд бүрт бэлэг өгнө
 

 
    Номин холдинг Эх үрсийн баярыг тохиолдуулан Номин орсон нэртэй 0-12 настай хүүхэд бүрт бэлэг өгнө. Бүртгэл: 05 сарын 30-г хүртэл Номингийн бүх салбаруудад

Хэзээ: 06 сарын 01
Хаана: Улсын их дэлгүүр урд талбайд
 
Хүүхэлдэйн баатрууд Гайхамшигийн оронд хүүхдийн жүжиг


 
    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Грийн шоу продакшнаас зохион байгуулж буй Хүүхэлдэйн баатрууд Гайхамшигийн оронд хүүхдийн жүжиг тоглогдоно. 
- Wreck it Ralph Врек ит Ралф, Фрозен Элса Анна, Ван пийс One Piece, Алиса гайхамшгийн оронд, Тобот, Винкс клуб баатрууд хүрэлцэн ирнэ.

Хэзээ: 06 сарын 01,02-нд
Хаана: Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
 
"Бардам туулай"
 


    Олон Улсын эх хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд, багачуудаа зориулан "Бардам туулай" хүүхдийн жүжгээ тоглоно.

Хэзээ: 06 сарын 01
Хаана: Улсын драмын эрдмийн театр УДЭТ
 
"Ишиг хөөрхөн нэр"
 


    Олон улсын хүүхдийн баярт зориулсан "Ишиг хөөрхөн нэр" хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг тоглогдоно.

Хэзээ: 06 сарын 01
Хаана: Улсын драмын эрдмийн театр УДЭТ
 
"Чингисийн үрсийн баяр"
 


    Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Женко тур Брю ХХК-с жил болгон зохион байгууллагддаг "Чингисийн үрсийн баяр" болно. Үлгэрийн баатрууд + Язгуур урлаг хослосон баялаг хөтөлбөртэй тоглолт бөгөөд тусгайлан бэлдсэн талбай дээр үлгэрийн баатруудтай хөгжилдөн зураг авахуулж, Чингис хааны морьт хөшөөтэй танилцаж түүх соёлоо танин мэдэх, хоол, амттан, тоглоомуудаар үйлчлүүлэх боломжтой. Энэ үеэр гэр амралт 30% хямдарна.

Хэзээ: 06 сарын 01
Хаана: Чингис хааны морьт хөшөө 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
 
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ
 
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    11

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР