• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • Шинэ жилийн үйлчилгээ 2026 Шинэ жилийн үйлчилгээ 2026
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

​Хайрттайгаа хамтдаа үзэх 10 романтик кино

  • Цаг үеийн мэдээ
  • 2023-02-14 11:37:40
  • 1157
Хайрттайгаа хамтдаа үзэх 10 романтик кино
 
ABOUT TIME
Арван найман нас хүрэв үү үгүй юу аав нь хүүдээ гэр бүлийнх нь эрчүүд цөм өнгөрсөн лүү аялах чадвартайг хэлж гүн шоконд оруулснаар эхлэх энэ бүтээлд өдөр бүрийн үнэ цэн, өрөөлийн болоод өөрийн жаргалын тухай тун гэгээлгээр өгүүлсэн билээ. Хөнгөхөн хийгээд сэтгэлд хүрсэн кино үзэхээр зэхэж буй хэн бүхэнд энэхүү бүтээлийг санал болгож байна.
 ONCE
Гудамжны дуучин залуу, сонгодог төгөлдөр хуурч бүсгүй хоёр хөгжмийн хөг эгшгээр учран, нэг нэгэндээ дурлах явцыг харуулах эл кино Ирландын зөөлхөн салхийг сэтгэлд тань салхилуулам энгийн агаад энхрий хайрын түүхийг таны дэлгэцнээ авчрах буй.
 BLUE VALENTINE
Бяцхан охиноо өсгөхийн зэрэгцээ цаг хугацааны цахилаанд нуран унаж буй харилцаагаа хамгаалахыг хичээх залуу хосын тухай өгүүлэх энэхүү бүтээлд танд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах нь лавтай.
 THE BRIDGES OF MADISON COUNTY
1960-аад оны Холливүүдийн “алт” гэгддэг алдарт Клинт Ийствүүдийн найруулаад зогсохгүй өөрөө Мэрил Стрийпийн хамт дүр бүтээсэн энэхүү бүтээлд хугасхан учрал, хоосон харууслыг харуулсан төдийгүй Хойд Америкын үзэсгэлэнт байгалийг тун үзэсгэлэнтэйгээр буулгажээ.
 
ETERNAL SUNSHINE OF SPOTLESS MIND
Дурсах дургүй дурсамжаа бодлоосоо үүрд устгах боломж байсан бол та яах вэ? Эл асуултанд тун сонирхолтойгоор хариулах тус кино хүний сэтгэл хөдлөл, хайрлах, хайрлуулах болоод дөрвөн улирал мэт хүйтэрч, дулаарах харилцааны динамикыг нэгэн хосуудын харилцаагаар харуулна. Мэдрэмж ба дурсамжин хэлхээ гэхчлэн хүмүүний дотоод ертөнцийг дэлгэцнээ тольдох эл бүтээлийн хэсэг бүр гойд сонин үзэгдлээр дүүрэн байдаг нь энэхүү киног үзэх онцгой шалтгаануудын нэг.
 
10 THINGS I HATE ABOUT YOU
90-ээд оны фэминизм, ахлах сургуулийн ахархан шохоорхол, гранж рокын эргэн тойронд өрнөх энэхүү бүтээлийг алдарт Шекспирийн “Хэрүүлч эмийг номхотгох нь” хэмээх жүжгээс сэдэвлэсэн бөгөөд уг зохиолын санааг алдагдуулалгүй тухайн үеийнхээ нийгмийн хэм хэмжээнд улбаалуулан бүтээсэн нь магтууштай.

WHEN HARRY MET SALLY
Романтик кино фанатуудын хайртай бас нэгэн классик бүтээл. Их сургуулиа дүүргэж, амьдралын босгон дээр зогсож байхдаа танилцан түр нөхөрлөөд зам салсан Харри, Салли хоёр таван жилийн дараа дахин уулзснаар үйл явдлын ээдрээ эхэлнэ.

PORTRAIT OF A LADY ON FIRE
70 оны Францад өрнөх энэхүү бүтээлд хуримлах гэж буй язгууртан бүсгүй болон түүний сүйн хөргийг зурахаар хөлслөгдсөн зураачийн хоорондох хориотой хайр сэтгэлийн холбоог үзэсгэлэнтэй үзэгдэл зураглалын гайхамшигтай хослуулан кино хальсанд буулгасан.

BRIDGET JONES DIARY
Алдарт Жэйн Остины “Бахархал ба Бардамнал” зохиолыг ид бужигнаж, түм түжигнэх 2000 оны Лондонд өрнүүлсэн эл кино нь Бриджит хэмээх ганц бие бүсгүй хэрхэн ажил, амьдралаа тэнцүүлж ядан явааг хөгжилтэйгөөр харуулсан бөгөөд ром-ком кино фэнүүдийн хайртай бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.

BEFORE SUNRISE TRILOGY
Наран жаргахаас үүр хаяарах хоорондын тэнгэр мэт хором азнахгүй хувьсан өөрчлөгдөх хосуудын харилцааг Жэссэ болон Сэлиний амьдралын харилцан адилгүй үеүдээр харуулах энэхүү гурван анги бүхий цувралд цаг хугацааг тун үзэсгэлэнтэйгээр тусгасан нь үзэгчдийн сэтгэлд хэдэн аравны турш тодоос тод дурсагдах дурсамжийг үлдээжээ.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    25

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР