• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Март 8 Март 8
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Ням гарагт Катарт эхлэх хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анхдагч болгож буй зүйлс

  • Цаг үеийн мэдээ
  • 2022-11-14 13:18:06
  • 1445

Ням гарагт Катар улсад 2022 оны хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхлэх гэж байна.

Катар улс уг тэмцээнийг зохион байгуулах эрхээ 12 жилийн өмнө авч байв.

Тэмцээнд дэлхийн шилдэг 32 улсын шигшээ баг аваргын цомын төлөө өрсөлдөж, 1.2 сая гаруй хөгжөөн дэмжигч Катарт ирэх юм.

Энэ удаагийн ДАШТ-ийг анхдагч болгож буй зүйлсийг жагсаавал:

  1. Ойрх Дорнодын бүс нутагт анх удаа ДАШТ зохион байгуулагдах гэж байна.
  2. Офсайдын шүүлтэд технологи хэрэглэнэ. Отон тоглолт гэгддэг офсайдыг энэ удаа хагас автоматжуулсан аргаар шүүх гэж байна. Ингэхдээ бөмбөгийн мэдрэгч, тоглогчдын хөдөлгөөнийг хянах камерын тусламжтай шүүх ба шүүгчийн шийдвэрийг үзэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс дүрсийг стадионд байрлуулсан дэлгэцээр харуулах юм.
  3. Солилцооны тоо 5 болсон. 2018 оны ДАШТ-д нэг тоглолтын солилцооны тоо дээд тал нь гурав байсан бол энэ удаа тав болон нэмэгджээ. Тэмцээн нэмэлт цагт үргэлжилбэл дахин нэг солилцоо нэмэгдэх юм.
  4. Арван нэгдүгээр сард болж буй анхны ДАШТ. Катар 2022-ын нэг онцлог нь ДАШТ анх удаа арван нэг, арван хоёрдугаар саруудад зохион байгуулагдаж байна. Энэ нь Катарын зуны их халуунаас зайлсхийсэн шийдэлтэй холбоотой юм. Тус улсад зун агаарын температур Цельсийн 50 хэм хүртэл халдаг бол тэмцээний үеэр 14-31 хэмд хэлбэлзэх төлөвтэй байна.
  5. Багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн. Энэ удаагийн ДАШТ-д оролцох шигшээ багууд 26 хүртэл тооны тоглогчтой байх юм. Өмнөх ДАШТ-д энэ хязгаар гурваар цөөн байжээ.
  6. Эмэгтэй шүүгч нар. ДАШТ-ий түүхэнд анх удаа 3 эмэгтэй шүүгч оролцох гэж байна. Катар 2022-ын нийт шүүгчдийн тоо 36 юм. Францын Стефани Фраппарт, Японы Ёшими Ямашита, Руандагийн Салима Мукансанга нар өмнө нь UEFA, Super Cup, Africa Cup of Nations зэрэг эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байжээ. Энэ гурваас гадна өөр гурван эмэгтэй ДАШТ-ий 69 туслах шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан байна.
  7. Хамгийн нягтралтай ДАШТ. Нийт 2.9 сая хүн амтай, 11,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Катар улс нь ДАШТ-ийг зохион байгуулсан хамгийн жижиг улс болж байна. Тэмцээн болох найман стадион нь бүгд нийслэл Доха хотод, 50 км-ийн радиус дотор байрладаг. Тиймээс хөгжөөн дэмжигчид нэг өдөрт олон тоглолтыг биеэр үзэх боломжтой болж байгаа ажээ. Гэхдээ бас хөдөлгөөний түгжрэл, хэт бөөгнөрөл үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2026 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    7

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР