• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Март 8 Март 8
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа өөрсдөө авхуулаад ФАЙЛААР ИЛГЭЭХ боломжтой болжээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2022-10-21 15:19:58
  • 1352
Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа авч очихгүйгээр бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 30-наас үзүүлж эхэлсэн.

Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ. 

Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.

Анхаарах зүйлс:

Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.
Үүнээс гадна киоск машинд байршуулсан төхөөрөмжид флашаар дамжуулан зургийн файлаа дээрх цахим хуудас руу илгээж, бүртгэгчдээ очоод захиалгаа өгч болох юм байна.

УБЕГ-аас өгсөн мэдээллээр үндэсний энгийн гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.

Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй бол фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно.

Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2026 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    7

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР