• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бүртгэхийг хориглоно

  • Цаг үеийн мэдээ
  • 2022-01-24 10:03:00
  • 1411
Саяхан завсарласан УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм. Уг хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан.

Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас байгуулна. Уг хуульд зааснаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно. Хууль батлах үед Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж (одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж буй) "Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана" гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг завсарлуулахдаа "Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглолоо" гэв.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР