• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Гурван чиглэлийн автобус 05:30-00:30 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2022-01-21 17:30:00
  • 1409
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?

-Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог. Тиймээс ачаалал ихтэй цагуудад үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Тухайлбал, Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Энэхүү чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар  эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Санктпетрбург төв буюу Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа.

Түүнчлэн “Улиастай-ТЭЦ 3”  чиглэл буюу  Ч-32 чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулахаар зохион байгуулсан. Ч-69 буюу  “Зунжин-ТЭЦ 3” чиглэлийн автобусууд Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш богино эргэж байгаа бол Ч-1 чиглэл нь ажил тарах үед буюу 17:00 цагаас богино эргэлтэд орж байгаа.

Нэг тээврийн хэрэгсэл урт зам  туулан үйлчилгээ үзүүлэхэд аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр, түгжрэлд удсанаас болж буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Хүлээлт удаан болохын хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол ч гардаг. Богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу эргэлт олширч байгаа зэрэг сайн талтай.

-Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг хэрхэн гаргадаг  вэ?

-Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулах  вэ гэдгийг манай байгууллагын Тээвэр төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, шийдвэрлэдэг. Цахим системийн дата мэдээлэл болон шугам замд ажиллаж буй авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл авч анализ хийж, түүнд тулгуурлан төлөвлөлт гаргадаг юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим хэлбэрийн систем 2015 оноос хэрэгжсэн.

Энэхүү системийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой. Өнөө өглөөний байдлаар л гэхэд нийслэлд нийтдээ 718 нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй бол, хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл байгааг уг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг, зогсоолдоо зогсож буй эсэх зэргийг ч уг систем нарийн мэдээлдэг. Энэхүү системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө боловсруулахын дээр цаашдын зорилго зорилтоо ч тодорхойлдог.

-Шөнийн тээвэр буюу уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна вэ?

-2021 оны есдүгээр сараас эхлэн зарим чиглэлүүдэд өглөөний 05:30 цагаас шөнийн 00:30 хүртэл нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг нэвтрүүлсэнд зорчигчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна.  Ч-7 буюу “Нисэх-Ард кино театр”-ын чиглэлд л гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман  минутын зайтай зорчиж байна. Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг.

-Оюутан, сурагчдын амралт эхэлснээс үүдэн зорчигчдын хөдөлгөөн багассан уу?

-Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагдаж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна. ЕБС, их дээд сургуулиуд хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгслүүд 500 гаруй мянган удаагийн зорчилт хийгддэг бол одоо 420 гаруй мянга болж буурсан байх жишээтэй.

 
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙН ХУВААРИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР