• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Дарханы замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас түр нээнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-11-01 15:56:00
  • 1135
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өгсөн байна. Дарханы замын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар:

I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.

II багц буюу Хар модот давааны араас урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй.

III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.

IV багц буюу  Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26,  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байна.

V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь хэсэг нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.

2021 оны 11 дүгээр сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд  авто замын зорчих хэсгийг түр нээнэ. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

ЭНЭ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ 80-90 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбат, “ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км авто замд нийт есөн  гүүр бий. I багцын гүүрийн ажил дууссан, II, III багцад байх таван гүүр барих ажил 50 хувьтай, IV багцын 2 гүүрийн нэг нь 90, нөгөөх нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Багц бүрд 32-64 орчим хоолой суурилуулахаас I багцынх бүрэн дууссан, II,III багцынх 50-60, IV багцынх 80 хувь, V багцынх бүрэн дууссан. Нийт ажлын тоо хэмжээгээр 40 гаруй хувийг гүйцэтгэсэн байгаа.

Энэ жилийн гол зорилт нийт замынхаа далан, хиймэл байгууламжийг 60-80% орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байна. Өвлийн улиралд газар шорооны ажил явагдах боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагариг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийнэ. Ирэх жилийн гуравдугаар сарын 15-20-ны хооронд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй I багцын авто замын төслийн захирал С.Баярбилэг, I багцын далангийн болон хиймэл байгууламжийн ажил 100 хувь дууссан. Суурийн ажил 30 км явсан. Суурь асфальт хучилт 22.6 км хийсэн. 2021-2022 оны өвлийн улиралд хөдөлгөөн нээнэ гэсэн учир хөдөлгөөн нээхтэй холбоотой тэмдэг тэмдэглэгээ бетон хашлага болон бусад ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

БНХАУ-ын “Чайна Гежөүба” групп компанийн төслийн менежерийн орлогч Ө.Содбилэг, Манайх энэ жилийн хувьд ажлын 25 хувийн гүйцэтгэлээр ажлаа дуусгана гэж төлөвлөснөөс тус хувьд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далангийн болон хоолойн ажил дуусах шатандаа орж, дүүргэлтээ хийж байгаа. Ирэх жилийн 11 дүгээр сард 100 хувь дуусгаж хүлээлгэж өгнө.
Эх сурвалж: ЗТХЯ
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    18

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР