• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

УОК: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 22.00 цагаас хойш ажиллахгүй

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-09-28 09:27:00
  • 1215
Амны хаалтаа авч үйлчлүүлдэг, халдвар тарах өндөр магадлалтай хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудыг 2021 оны 11-р сарын 1-нийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Мөн их дээд сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн хэмжээнд нийт орны 46,9 хувийг, нийслэлийн орны 50,3 хувийг ковидод зориулж дэлгэсэн. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ. Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь хөнгөн байгаа бол хүнд, хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх маш өндөр хувьтай байна. Жишээ нь АНУ-д идэвхтэй тохиолдол 9800 байхад эмнэлэгт 83 мянган ор, Францад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэн ажиллаж байна. Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн /24,4 хувь/ буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.

Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу буюу  0,4 хувь байна. Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна. Эхнийх нь Сингапур улсад 83 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан буюу 0,1 хувьтай. Тиймээс  цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих, даван туулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна.

Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гаргалаа. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Өдөрт дунджаар 13 мянган хүн хамрагдаж байна гэсэн үг.

 
ЗГ, УОК, НОК-ООС ГАРСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮДИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    18

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР