• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Бага насны хүүхдүүдийг маргаашаас томуугийн вакцинд хамруулна

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-09-09 13:37:00
  • 1171
Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд  нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. 
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өглөө. 

Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна. 

Маргаашаас эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. 

Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг  учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж  ажиллахыг Шадар сайд анхаарууллаа. 

Тэрээр “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь  ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн, ковидын халдвар авсан эсэхийг гэрийн нөхцөлд ялгаж оношлох, эмчлэх талын зохион байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй” хэмээн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо.
 
эх сурвалж. Монгол улсын Шадар сайдын мэдээлэл
 
 
ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЖ БАЙГАА УЛСЫН БОЛОН ХУВИЙН ЭМНЭЛЭГҮҮДИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    22

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР