• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ НЬ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛСЭН

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-07-05 16:57:00
  • 1149
Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн  талаар танилцуулга хийв. Тэрээр  манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.   2020 оны 3 дугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн  оны 6 сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны 5 дугаар хойш  Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг  Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан. 

ГАЗРЫН ТОСНЫ ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ, ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН
Газрын тосны үнэ 2021 оны 1 дүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгуулллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй хэмээн таамаглаж байна. Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-аас 2021 оны 5 дугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон бөгөөд 2021 оны газрын тосны эрэлтийн таамагийг өдөрт 270,000 баррелиар бууруулан 5,4 сая баррель болгосон. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улиралын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байна. Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой юм. Үүнд:
           - ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлвэл;
           - Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал;
           - Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол зэрэг болно.

Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч  удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. 2020 оны хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзэж байна. 

Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар:
• ОХУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 1,950 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 1,918 төгрөг байгаа бол, 
• БНХАУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 3,274 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 2,887 төгрөг тус тус байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа нэмэгдсэн байна. 
(Эх сурвалж: www.globalpetrolprices.com, )  
     Шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна.
2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас:
  • А-80 автобензин- 58 хоног
  • Аи-92 автобензин-31 хоног
  • Дизелийн түлш- 31 хоног 
  • ТС-1 онгоцны түлш- 15 хоног
 
эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    26

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР