• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Архангай аймаг улаан түвшинд шилжиж, наадам хүртэл хөл хорио тогтоохоор боллоо

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-06-28 09:26:00
  • 1582
Улсын Онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Архангай Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тус аймаг  улаан түвшинд шилжиж хөл хорио тогтоожээ.

1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 07.00 цагаас 07 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлж, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг агентлаг байгууллагын удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймаг, сум хоорондын хяналтын постоор зөвшөөрөгдсөнөөс бусад хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх зөвшөөрөгдсөн хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнесс, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглож, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

4. Банк, хүнсний худалдаа эрхэлдэг газруудын ажиллах цагийн хуваарийг өдрийн 10.00 цагаас 18.00 цаг хүртэл тогтоов.

5. Иргэдийг эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөнд оролцуулах бусад хөдөлгөөнийг хязгаарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг нийт иргэдэд уриалж байна.

6. Аймаг, сумаас хот хооронд болон аймаг сумын хооронд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг зогсоож зөвхөн тусгай шаардлагын дагуу буяны ажил /нас барсны гэрчилгээ зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах, дүү нараас 2-3 хүн оролцох/, Эрүүл мэндийн шалтгаан /А13/ маягттай, хүнсний ачаа татан авалт /3 тонноос дээш байгууллага аж ахуй гэрчилгээ, аймгийн төвөөс QR код авч хөдөлгөөнд оролцох, Шатахуун тээвэр /нийлүүлэх байгууллага аж ахуй нэгжийн гэрээг, албан бичгийн үндэслэн нэвтрүүлэх/ албан томилолттой /Тухайн байгууллагын томилолт, удирдамжийг үндэслэн/, мөн Улаанбаатар хот, гадны голомттой аймаг орон нутгийн иргэдээс бусад иргэдийг тусгай горимын дагуу, дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

7. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, баяр наадам хийх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, аялал, зугаалга хийх, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг байгууллагын дарга удирдлагуудад, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

8. Эрчим хүч, дулаан, усаар хангах, барилга, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг тусгай горимоор ажиллуулах бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 10 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.

9. Аймгийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдыг тодорхой маршрутын дагуу тухайн байгууллагын үнэмлэх, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор авто замын зорчих хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

10. Захирамжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч, Боловсрол, соёл урлагийн газрын дарга (З.Мөнхтогтох), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол), Эрүүл мэндийн газрын дарга (Р.Гандиймаа), хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болголоо.

11. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд зохих хууль ёсны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга (цагдаагийн хурандаа А.Лхагвадорж), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Д.Эрдэнэбаатар), Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Дашхорол) нар үүрэг болголоо.

12. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 14-ний өдрийн 332 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцов.

13. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга (В.Мөнхбат)-д даалгав. 
 
АЛЬ АЙМАГ, АЛЬ СУМД ХӨЛ ХОРИО ТОГТООСНЫГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР