• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Монголтой агаарын хилээ нээсэн 10 улс руу явахад шаардах шинжилгээний бичиг болон тусгаарлалт

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-06-05 00:00:00
  • 1267
ТУРК
Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусийнн шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.
ГРЕК
PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг  жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.
ЭНЭТХЭГ
Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ.
Харин  нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ  хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой.
Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеэ хянаж ажиглах үүрэг хүлээнэ. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана.
Ковид-19-ийн мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.
КИРГИЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ  өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.
ТАЙЛАНД
Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.
ИНДОНЕЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд 5 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.
АМЕРИК
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч  шинжилгээ өгсөн байна) Сүүлийн 3 сарын хугацаанд Ковид-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.
БРАЗИЛ
Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.
ЭМИРАТ
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.
ЕГИПЕТ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.
БНХАУ болон ОХУ, БНСУ, Япон зэрэг улстай харилцан хилээ нээх талаар дипломат яриа хэлэлцээ хийж байгааг УОК-ын гишүүн мэдэгдсэн билээ.
Гадаад улсаас Монголд ирж байгаа иргэдийг тусгаарлах уу
•    Гадаадаас ирэх иргэдэд манай улс заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.
•    Гадаад улсад вакцины давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй.
•    Гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй, коронавирусийн мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлана.
•    Ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.
Эх сурвалж: ikon.mn
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    27

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР