• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Энэ жил их, дээд сургуульд элсэх босго оноо 480

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-05-13 14:38:00
  • 1139
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өмнөх оны төгсөгчдөөс 8,000 гаруй хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ. 2020 онд төгсөөд ЭЕШ өгөөд оноо нь хүрээгүйтэй холбоотой юу?

БҮТ-ийн захирал Л.Ганбат: -Өмнөх оны төгсөгчдөөс 8,000 гаруй хүн шалгуулахаар бүртгүүлсэн. Өмнө нь ийм хэмжээний тоо гарч байгаагүй учраас учир шалтгааныг тодруулахаар google form ашиглан судалгаа авч байна. 2020 онд шалгалт өгөөд оноо нь хүрээгүйгээс шалтгаалж, дахин шалгалт өгч байх магадлалыг ч шалгаж байна.

Гэхдээ насны ангиллыг авч үзвэл хамгийн ахмад нь 58 настай хүн, 30-40 настай зэрэг олон жилийн өмнөх төгсөгчид ихээхэн бүртгүүлжээ. Тиймээс хувь хүний сонголт ингэж таарсан байх магадлал бий. Манай төвөөс судалгааг энэ долоо хоногт багтаан авч дуусна.

-Их, дээд сургуулийн босго оноог өөрчлөх үү. Хичээлийн жилийн ихэнх хугацаанд зайнаас суралцсан тул шалгуулагчдын оноо буурах магадлал бий байх. Үүнийг хэрхэн харгалзах вэ?

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: -Энэ онд Их, дээд сургуульд элсэх босго оноо нь 480 байх юм. БШУЯ-наас тогтоосон босго оноог их, дээд сургуулиудын консерциум дур мэдэн буулгаснаас, ЭЕШ өгөөгүй байхад нь оюутан элсүүлснээс болж, 7,200 оюутны асуудал яригдаж байгаа.

Олон хүүхэд, эцэг эхчүүдийг хохироож буй бодит нөхцөл байдал үүссэн тул салбарын хэмжээнд зөв шийдэл олохын төлөө ажиллана. Хариуцлага алдсан их, дээд сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцохын зэрэгцээ төлбөрөө төлөөд 2, 3 дугаар курст суралцаж буй оюутнуудад дахин боломж олгох ёстой гэж үзэж байгаа. 

-ШУТИС-ийн IV байрыг нурааж барилга барих тухай яригдаад байгаа. Энэ асуудал хэрхэж байгаа талаар тодруулъя?

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: -ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр цуцлагдсан. Гэхдээ энэ нь 2021 оны Улсын төсөвт суусан Үндэсний боловсролын хүрээлэн барих ёстой 15 тэрбум төгрөгт том эрсдэл үүсгэж байна. ШУТИС-ийн удирдлагууд газрын болон барилга буулгах зөвшөөрлөө өгсөн байсан. Зураг төслүүдээ хийж, улсын төсөвт 15 тэрбум төгрөг суусан энэ объект баригдахгүй байх эрсдэл үүссэн. Чоно борооноор гэдэг шиг энэ асуудал яригдах үеэр ШУТИС-ийн удирдлагууд газраасаа өөр хүмүүст шилжүүлсэн байна.

Манай яам улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн алдагдсан газрын тооллогыг хийж байгаа. Үүний үр дүнг удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй тайланг танилцуулах болно. 
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОСГО ОНООНЫ МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГИЙН ТУРШ ХҮРГЭЖ БАЙНА

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    29

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР