• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Энэ сарын 10-25-ны хооронд ХӨЛ ХОРИО тогтоохоор боллоо

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-04-08 16:50:00
  • 1130
Засгийн газраас энэ бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоохоор болсон.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарах мэдээллийг хийлээ.
 
 

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа дээгүүр байранд орж байна. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Вакцинжуулалт амаргүй асуудалтай тулгарч байна. Дэлхий нийтэд вакцины хомсдол үүсэх магадлалтай байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд зорилтот бүх иргэдээ вакцинжуулж дуусах зорилготой. 

Израил, Чили улс дархлаажуулалтаар тэргүүлж байна. Израил улс хоёр дахь тунг хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар 90 хувь бууруулж байна. Чили улс вакцины эхний тунг хийлгэсэн ч эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Тиймээс Монгол Улс эхний замаар явах хэрэгтэй. Бид Израилтай адил чанартай вакцинжуулалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Вакцины хоёр дахь тун хийтэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Тиймээс дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай.
 
ИРГЭН БОЛГОНД 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО

ААН-үүд, иргэдэд дулаан цахилгаан, НДШ-ийн хөнгөлөлт, хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь маш их дэм болсон. Одоо төсөв ачаалал авах боломжгүй болсон.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед Оюутолгойн гэрээтэй холбоотой арбитрын маргаан үүсгэсэн. Энэ ажил ОУ-ын шүүх дээр амжилттай өрнөж байна. Дубайн хэлцлийг цуцлах боломжтой байдлаар хөрөнгө оруулагчдадаа хүлээн зөвшөөрүүлж, Монгол Улсад татвараар орж ёстой байсан санхүүжилтүүд орж ирсэн. 

2020 оны 2-р сарын 25-ны өдөр, 3-р сарын 4 , 2021 оны 3-р сарын 30-ны өдөр нийт 1 их наяд 26,5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн. Тиймээс Засгийн газар баялагтаа эзэн байх, хамгийн чухал нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэхийн тулд, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд эдийн засгийн хувьд сөхрөхгүй байхын үүднээс энэ эх үүсвэрийг иргэн бүрд зарцуулахаар шийдлээ. Тиймээс иргэн болгонд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Энэ мөнгө өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд орно.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэд дахиж халдвар авахгүй байж, 7-р сарын 1 гэхэд бүрэн дархлаажсан улс байхын төлөө, ЭМЯ, ДЭМБ сануулж байгаагаар хоёр дахь дархлаа тогтсоны дараа 14-24 хоногийн хугацаанд иргэд заавал гадуур гарахгүйгээр өөрийгөө хамгаалах боломжийг нь өгөхийн төлөө энэ мөнгөний эх үүсвэрийг иргэддээ зарцуулах нь энэ цаг үеийн хамгийн зөв шийдвэр болж байна. Цар тахлыг ялан дийлэх боломж байна гэж үзэж байна.

Иргэддээ эрүүл энхийг хүсье. Бид Арилжааны банкуудтай зээлүүд хэрхэн цахимаар яаж гарах боломжийг судалж байна. Бид хамтдаа даван туулах ёстой.  Ковидгүй зуны төлөө эвлэлдэн нэгдэцгээе гэлээ.

 
С.АМАРСАЙХАН: ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮНГ АЛДАГДУУЛАХГҮЙ БАЙХЫН ТУЛД ХӨЛ ХОРИО ТОГТООЖ БАЙНА

Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорио тогтоож байгаа шалтгаануудын нэг нь цар тахлаас салах хамгийн сайн арга болох вакцинжуулалтын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг алдагдуулахгүй байх, энэ хугацаанд вакцинжуулалтад олон зуун албан хаагчийг дайчлан ажиллуулж байгаа учраас эмнэлгийн салбар, цагдаа, онцгой, хил гаалийн голомтод ажиллаж байгаа бүх албан хаагчдын хүчийг алдагдуулахгүй  байх,  мөн вакцинжуулалтын төлөвлөгөө татан авалттай холбогдуулан 5-р сарын 1-ний дотор Улаанбаатар хотын 1 сая иргэнийг нэгдүгээр тунгаар вакцинжуулах, хоёрдугаар тунгийн 50-иас доошгүй хувийг вакцинжуулах ажил үргэлжилнэ. Халдваргүйтгэл ариутгал эрчимтэй явагдана. 

 
ЗГ, УОК, НОК-ООС ГАРГАСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮД, ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР