• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-04-01 09:00:00
  • 1335
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, ялангуяа нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18–24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11–16 , 24–26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс нутгаар, 15–20-ны өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Төвийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь Говьсүмбэрийн нутаг, Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

АЙМАГ, ХОТУУДЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭГЭЭ 19001950 ЛАВЛАХААС 24 ЦАГИЙН ТУРШ АСУУГААРАЙ
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР