• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Б.Ууганбаяр: Вакцинд хамрагдах иргэдийг ямар цэгт, хэдэн цагт очихыг өрхийн эмнэлгээс нь мэдэгдэнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-03-15 15:30:00
  • 1426
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма болон ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Хувийн хэвшлүүдийн оруулж ирсэн вакцинаар иргэдийг дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа бол. Одоогоор хувийн хэвшлийн хэчнээн компани вакцин оруулж ирэхээр ЭМЯ-нд хандаад байгаа вэ?

Б.Ууганбаяр: -Одоогоор "Монгол эм импекс" компани ОХУ-ын Спутник V вакциныг 10,000 тун оруулж ирсэн. Тухайн компани зохион байгуулалтаа хийгээд одоогоор "Интермед" эмнэлэг дээр дархлаажуулалтын ажлыг хийгээд явж буй.

Түүнээс гадна "Монос", "Ач үр" зэрэг компани коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх хүсэлтээ өгөөд үйлдвэрлэгчүүдтэйгээ яриа хэлэлцээрээ хийж байгаа.

Харин Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс тухайн аж ахуйн нэгжүүдэд холбогдох зөвшөөрлүүдийг өгөөд явж буй.

Хувийн хэвшлүүд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн болон Монгол Улсын хүний эмийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг оруулж ирэх бөгөөд энэ ажил Дархлаажуулалтын тухайн хуулийн хүрээнд хийгдэнэ гэдгийг хэлье.

-Эрүүл мэндийн байгууллагад орны хүрэлцээ хэр байгаа вэ?

Б.Ууганбаяр: -ЭМЯ өвчтөнүүдийн орны хүрэлцээг нэмэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мөн тусгаарлах байрны хүрэлцээнд тулгуурлан ойрын хавьтлуудыг гэрээр тусгаарлахаар болсон. Ингэхдээ мэдээж хүссэн хүн болгон нь гэрээр тусгаарлагдах боломжгүй гэдгийг хэлье.

-Өнөөдрөөс 60-64 насны ахмадуудыг вакцинд хамруулна гэсэн. Хаана вакцинд хамрагдах талаар байршлын тодорхой мэдээллийг өгнө үү?

О.Дашпагма: -Нийслэлийн хэмжээнд бид дөрөвдүгээр сард багтааж зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногт 60-64 насны иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг хийнэ.

Нийслэлд нөхцөл байдал хүнд байгаа тул нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтыг яаралтайгаар зохион байгуулах нэн шаардлагатай байгаа тул эхлээд нийслэлийн иргэдээ дархлаажуулна.

Хороо, дүүргийн иргэд дүүргийн ЭМ-ийн төвүүдэд тогтоосон дархлаажуулалтын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллагаас зарласан цэгүүдэд очиж вакцинд хамрагдах боломжтой.

Б.Ууганбаяр: -Ахмадуудыг хороо, дүүргийн өрхийн ЭМ-ийн төвөөр дамжуулан хаана, ямар цэгт, хэдэн цаг очихыг зохицуулж өгөх тул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө энэ мэдээллийг авах боломжтойг хэлье.

-Ахмад настнуудад вакцины сонголт бий юу. Ямар вакцин хийх вэ?

О.Дашпагма: -Монгол Улсад одоо хэрэглэгдэж байгаа вакцинууд нь хүний эмийн зөвлөлөөр орж, яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл бүхий вакцинууд хийгдэж буй.

 
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    3

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР