• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

​Цагаан сараар иргэд гэрээсээ гарвал 500 мянгаар, үйл ажиллагаа явуулсан ААН-ийг 5 саяар торгоно

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-02-08 17:42:00
  • 1490
Хоёрдугаар сарын  11-ний 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулсан байна.

Хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд “Нэг алга, нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд 411.4 мянган өрх бүрийн нэг иргэнээс коронавирусийг илрүүлэх  шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэдийн хөдөлгөөнийг хорих бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, Дэд хурандаа Э.Эрдэнэбаатарын хэлснээр хөл хорио тогтоосон үед иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах аж. Тодруулбал, хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарсан иргэнийг 500 000, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэдгийг хатуу анхааруулжээ.

Хэв журам сахиулах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хамгаалалт гаргаж, бүх төрлийн хөдөлгөөнийг хорих чиглэлд хяналт тавина. Автомашины хөдөлгөөнийг Тээврийн цагдаагийн албаныхан хянах юм байна.

Зөвхөн зөвшөөрсөн 10 гаруй байгууллагын ажилчдад нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэх юм байна. Ингэхдээ ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    4

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР