Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн " Ирэх даваа гарагаас QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно" хэмээлээ.
Тэрээр "Ирэх даваа гарагийн 06:00 цагаас эхлэн QR код үйлчлэхгүй болно. Иймд замын хөдөлгөөн энгийн горимд шилжинэ. Нэг автомашин 7 хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй журмаа мөрдөнө. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор иргэдэд үйлчилнэ" гэлээ.

Дараах дугаараар төгссөн автомашинууд харгалзах гарагт хөдөлгөөнд оролцохгүй
- Даваа - 1,6
- Мягмар- 2,7
- Лхагва- 3,8
- Пүрэв- 4,9
- Баасан - 5,0
ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ