• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЭЕШ өгөх сурагчид Цахим зөвлөх-өөс хичээлүүдээ үзээрэй

  • Цаг үеийн мэдээ
  • 2021-01-06 20:45:00
  • 1362
ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Энэ удаагийн сурагчдын амралт дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан урт хугацаанд төлөвлөгдсөн. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ марталгүй, сонирхолтой аргаар давтах нь чухал гэдгийг багш нар хэлж буй. Тиймээс сурагчид econtent.edu.mn цахимд байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хичээлээ бататгах боломжтой гэдгийг БШУЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна. 

Тухайлбал, тус цахимд дөрөвдүгээр ангийн Хүн ба байгаль хичээлийн “Гэрэл сүүдэр” долдугаар ангийн Эрүүл мэндийн хичээлд “Өөртөө итгэлтэй байдал”, мөн Нийгмийн хичээлд “Өрхийн төсөв”-ийн талаарх мэдлэгийг багтаасан маш сонирхолтой 26 хичээлийг шинээр нэмжээ.

Энэ хичээлийг бэлтгэхэд Засгийн газрын дэмжлэг, БШУЯ-ны захиалга, COVID-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл, Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлсэн. 

Тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг “Монгол Контент” ХХК НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын боловсролын багийн оролцоотой бэлтгэж байгаа аж.

Энэ интерактив хичээлүүдийг монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттой шат дараатайгаар  бэлтгэн хүргэх юм. Монгол хэлээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр econtent.edu.mn-д одоо байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийх боломжтой юм.

ЭЕШ-ЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛҮҮДИЙГ ЦАХИМД ДАВХАР БАЙРШУУЛНА

Боловсролын үнэлгээний төвийн “Цахим зөвлөх” портал цахимд http://help.eec.mn -д ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн суралцагчид болон багш нарт элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд туслах зорилгоор хэрэгтэй хичээлүүдийг нь байршуулжээ. Тухайлбал, өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулга дээр илүү төвлөрсөн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, ЭЕШ-ын зөвлөмжүүд, видео хичээл, жишиг даалгавар, цахим хичээл, мэдээ мэдээлэл, даалгаврын тайлбар, ЭЕШ-ын журам гэсэн мэдээллийг байршуулсан байна.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны econtent.edu.mn  Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн itembank.eec.mn гэсэн цахимаас болон МҮОНТ-ийн сувгаар элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийг 15:20, 15:00 цагаас хуваарийн дагуу хүлээн авч үзээрэй  гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

ЭЕШ-ын хичээлүүд: 
  • Даваа: Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг
  • Мягмар: Хими, Биологи
  • Лхагва: Математик, Англи хэл
  • Пүрэв: Физик, Газар зүй, Монгол хэлбичиг
  • Баасан: Монгол хэл, Монгол Улсын түүх
Мөн Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн программд тус­гай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн суралцагчдад зориулсан, 2017-2019 оны Улсын шалгалтын сэдэв, даалгавруудаас бүрдсэн 7387 даалгаврыг  байршуулжээ. Эдгээр даал­гавар нь  судлагдахууны төрөл, боловсролын түв­шин, хүнд, хөнгөний зэрэг,  даалгаврын хэлбэрээр ангилагдсан учраас  багш, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч та бүхэн  www.itembank.eec.mn/tusgai холбоосыг ашиглан, даалгавруудыг гүйцэтгэж, улсын шалгалтдаа бэлдэх боломжтой.  Нэвтрэх нэр, нууц үгийг тухайн тусгай сургуулиудын сургалтын менежерүүдтэй холбогдон аваарай хэмээн зөвлөж байна. 
 
АХЛАХ АНГИЙНХАН ЦАХИМААР ДАВТЛАГА АВЧ БОЛНО

Мэдээллийнхээ төгсгөлд онцлоход БШУЯ Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болсон байна. Цахим хичээл 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэл үнэ төлбөргүй явагдах юм байна.  Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Нийслэл, 21 аймгийн нийт 602 сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангажээ. Тиймээс сурагчид идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг уриалж байна. Мөн энэ цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц, дүнд нөлөөлөхгүйг албаны хүмүүс тодотгов.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    5

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР