• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хархорум хот 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэлээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-12-28 09:00:00
  • 1234
 Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг бүтээжээ.

Виртуал Хархорум бүтээлийг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагаас Youtube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж цаг хугацааны аялал хийх боломжтой.

Энэхүү бүтээлээр XIII зууны Монголчууд болон бусад үндэстний аж амьдралын нэгээхэн агшинг дэргэдээс нь тольдон 360 аялал хийн танилцах боломж олгож байна. Мөн www.tuuhsoyol.com-оос эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн энэхүү төслийн гүйцэтгэгч байгууллагаар МУИС, Дижитал Солюшнс, төслийг санхүүжүүлэгчээр Шинжлэх Ухаан, технологийн сан, Рио Тинто Монгол ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын Өвийн үндэсний төв, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Монгол Костюмс, Хархорум музей, Түмэн Хишигтэн, Окурус, Монгол Судлалын хүрээлэн, Эф Дабл Юү Медиа ажиллаж буй юм.

Ташрамд дурдахад, Хархорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм.

XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байжээ.
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    5

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР