Засгийн газраас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн ажиллах юм. Харин эдгээр байгууллагын ажилчид автомашиндаа QR код ашиглах юм байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Өмнө нь бид хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 13 салбарын 23 мянган автомашиныг QR кодоор бүртгэлжүүлсэн. Одоо хөл хорионы үед хүүхэд хамгааллын байгууллага болон зөвшөөрөлтэй таксиг бүртгэлжүүлнэ. Хэвийн үйл ажиллагаа явуулах 15 чиглэлийн байгууллагын ажилчид хөл хорионы үед автомашинтайгаа QR кодоор зорчино" гэв.