Эрчим хүчний яамнаас өрхийн цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор ачаалал үүсч, айл өрхүүдэд цахилгааны гэмтэл үүсэж болзошгүйг анхаарууллаа.
"Өчигдөр шөнийн байдлар бид 33 гэмтэл устгаснаас ачаалалтай холбоотой 19 гэмтэл илэрсэн. Энэ нь төвийн сүлжээнд ачаалал үүсгэхээс гадна хэрэглэгчдэд аюултай нөхцөл үүсгэдэг. Хэрэглэгч ачааллаа хэтрүүлснээс оруулгын утас, монтажны утас, гэр доторх автоматууд гэмтэх, халалт үүсэх, цаашдаа галын аюулгүй байдал алдагдаж, өөрт болоод өрөөлд маш их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчид цахилгаан хангамжийн хэрэглээгээ зохицуулж, шөнийн цагаар бага ачаалалтай үед залгаж байхыг хүсэж байна" Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн хэлтсийн дарга, инженер Т.Мөнхболд хэллээ.