Энэ сарын 1-нээс иргэд шинжилгээ өгч орон нутаг, хот хооронд зорчиж эхэлсэн бөгөөд уг ажлыг 10 хоногийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ. Гэвч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг нутаг буцаах ажлын хугацааг мөн хойшлуулжээ.
Тодруулбал, Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар руу зорчих боломжтой хугацааг энэ сарын 14-нийг хүртэл сунгасан байна.
Тодруулбал, Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар руу зорчих боломжтой хугацааг энэ сарын 14-нийг хүртэл сунгасан байна.
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХУВААРИЙГ 19001950 ЛАВЛАХААС АСУУГААРАЙ

