• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Нийслэлийн 935 байгууллага хувийн хэвшлүүдтэй цахимаар албан бичиг солилцох боломжтой боллоо

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-12-10 13:12:00
  • 1206
Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 2020 оны 5 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн бүх шатны байгууллагуудад хандсан албан бичгээ https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээж, хариугаа мөн тухайн системдээ хүлээн авах боломжтой болсон юм.

Тэгвэл өндөржүүлсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газраас хамтран цахим албан бичиг солилцох хялбаршуулсан бүртгэлийн “Түр бүртгэл (Ковид-19)” цэсийг дээрх системд 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн нээж байгаа бөгөөд  “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад систем ашиглах түр хугацааны эрх олгож, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжийг ийнхүү олгож байна.

Энэхүү түр бүртгэл нь 2020 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 01-ний өдрийг хүртэл нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд түр эрх бүхий байгууллагууд нь тоон гарын үсэг авч https://smartoffice.mn систем ашиглах эрхээ баталгаажуулах шаардлагатай юм.

Иймд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна.

Ингэснээр та эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, төрийн байгууллагуудад илгээсэн албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг байнга хянах зэрэг олон давуу талтай юм.

Тус системийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны 935 байгууллагад албан бичиг илгээх боломжтой. Үүнд:
  1. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
  4. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд (34 агентлаг)
  5. Нийслэлийн өмчит төсөвт байгууллагууд
  6. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд
  7. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд
  8. Төслийн нэгжүүд
  9. 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд
  10. 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүд
  11. Нийслэлийн 171 хороод
  12. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
  13. Нийслэлийн өмчийн цэцэрлэгүүд

Эх сурвалж: Нийслэлийн мэдээлэл, технологийн газар
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    7

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР