Архангай аймаг нь хавьтагчдын давтан шинжилгээ бүрэн гарч дуусаагүй учир голомтын бүсэд тооцогдож байгаа. Тус аймагт PCR шинжилгээний аппарат байхгүй, сорьц зөөвөрлөх шаардлага тулгарсан учир явуулын лабораторийг 22-ын товчоон дээр ажиллуулахаар зохион байгуулсан юм. Гэтэл Улаанбаатар хот руу зорчих иргэд цагаа тооцолгүй гарснаар товчоон дээр хүндрэл үүсчээ. Зөвхөн Архангай төдийгүй аймаг бүрийн онцгой комиссын хүсэлт гаргасан тул УОК-оос яаралтай арга хэмжээ аван ажиллахаар боллоо. байна. Архангай аймгийн хувьд 22-ын товчоон дээр гарсан нөхцөл байдлыг үндэслэн хувийн автомашинаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, замд гаргахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Орон нутгийн тээврийн хуваарийг 19001950 лавлахаас асуугаарай. Бид албан ёсны эх сурвалжтай, үнэн бодит мэдээллийг хүргэж байна
Орон нутгийн тээврийн хуваарийг 19001950 лавлахаас асуугаарай. Бид албан ёсны эх сурвалжтай, үнэн бодит мэдээллийг хүргэж байна
