Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхэллээ.
Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд оршин суух хаягийн зөрчилтэй 1,000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс