"Монгол Шуудан" ХК Бүх нийтийн өмнө хүлээсэн үүргийн дагуу хөл хорио тогтоосон онцгой цаг үед Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хүнс, идэшний махыг 21 аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Бүх аймгийн төвүүдрүү 7 хоногт 1-2 удаагийн давтамжтайгаар тээвэрлэлтийг хийж байгаа бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангасан, халдваргүйжүүлэлт ариутгал хийсэн тээврийн хэрэгслээр ард иргэддээ үйлчилж байна.
Орон нутгаас ирсэн хүнс, махыг та өөрт ойр байрлах “Монгол Шуудан”-н салбараас авах боломжтой бөгөөд, нэмэлтээр жингийн шатлалаас хамааран 5,000₮-20,000₮ -р гэртээ хүргүүлэн авах боломжтой